Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, дундаж цалин

Энэ бүлэгт хөдөлмөрийн насны хүн ам, ажиллах хүч, ажиллагчид, ажилгүй иргэдийн талаарх мэдээллийг тусгалаа. Эдгээр үзүүлэлтийг тооцохдоо Үндэсний статистикийн хорооноос жил, улирал тутам гаргадаг “Ажиллах хүчний судалгаа”, “Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын цалингийн мэдээ”, “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний талаарх статистикийн тойм” зэрэг хөдөлмөрийн статистикийн холбогдолтой түүвэр судалгаа, мэдээ тайлангийн үр дүнг ашигласан болно. Монгол Улсад Ажиллах хүчний судалгаа (АХС) –г анх удаа 2002-2003 онд олон улсын нийтлэг аргачлалын дагуу улирлаар явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын нөлөөллийг тусгасан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний суурь судалгаа болсон билээ. Харин Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд 2004 онд оруулсан нэмэлт өөрчлөлт ёсоор 2006 оноос эхлэн жил тутам АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархаадаг болсон юм. Ажиллах хүчний судалгаагаар сонгогдсон өрхөөс мэдээллийг сар бүр цуглуулж, улирлаар нэгтгэж, үр дүнг гаргадаг. Улсын хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний мэдээ, тайлан гаргах, судалгаа явуулахад ҮСХ-ны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 01/68/94 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг мөрдөж байна.

БүлэгХүснэгтийн нэр
Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл 15 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ХҮН АМЫН ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр, улирлаар
Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл 15 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХТЭЙ ХҮН АМЫН ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр, улирлаар
Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл 15 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ АЖИЛЛАГЧДЫН ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр, улирлаар
Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл 15 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр, улирлаар
Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ОРОЛЦООНЫ ТҮВШИН, хүйс, бүс, аймаг, нийслэлээр, улирлаар
Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН, хүйс, бүс, аймаг, нийслэлээр, улирлаар
Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр, сараар
Дундаж цалин АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН, аймаг, нийслэл, хүйс, улирлаар