Үндэсний тооцоо

Энэ бүлэг Үндэсний тооцооны үзүүлэлт болох ДНБ, түүний бүрэлдэхүүн, үндэсний нийт орлого, үндэсний тооцооны нэгдсэн данс, гадаад эдийн засгийн секторын данс, нөөц, ашиглалтын хүснэгт (НАХ), салбар хоорондын тэнцэл (СХТ)-ийн мэдээллийг хамарна. Мөн нэг хүнд ногдох ДНБ, ҮНО-ыг үндэсний мөнгөн тэмдэгт болон америк доллараар харуулна. ДНБ-ий анхдагч мэдээллийн эх үүсвэр нь аж ахуйн нэгж, байгууллагын тайлан болон захиргааны статистикийн мэдээлэл байна. Үндэсний тооцоо (ҮТ) нь макро эдийн засгийн үйл явцыг тодорхойлох, шинжлэхэд хэрэглэгддэг харилцан уялдаа бүхий үзүүлэлтийн систем бөгөөд уг системд чухал байр эзэлдэг эдийн засгийн үр дүнг илэрхийлэх нэгдмэл үзүүлэлт бол ДНБ юм. ДНБ нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд эдийн засгийн бүхий л үйл ажиллагаагаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийт хэмжээг тодорхойлж эцсийн хэрэглээ, хөрөнгийн хуримтлал, цэвэр экспортод хуваарилагдана. Үндэсний тооцооны данс (ҮТД) нь нэг талаас улс орны эдийн засгийн амьдралыг бүхэлд нь дүрслэн харуулахад, нөгөө талаас эдийн засаг дахь сектор хоорондын болон гадаад эдийн засгийн харилцааг харуулахад чиглэгдсэн харилцан уялдаа бүхий үзүүлэлтийн систем юм. ҮТД нь ДНБ-ий 3 аргын бүрэлдэхүүн үзүүлэлтүүд, үндэсний нийт орлого, үндэсний эзэмшлийн орлого зэргийг харуулна. НАХ нь ДНБ-ий 3 аргын тооцоог баланслуулах, тэгш хэмтэй СХТ-ийг зохиоход шаардагдах мэдээллийн эх үүсвэр юм. НАХ нь дотоодын үйлдвэрлэл болон импортын нийлбэрээр нийт нөөцийг, мөн завсрын болон эцсийн хэрэглээ, хуримтлал, экспорт зэргээр бүтээгдэхүүний нийт ашиглалтыг харуулна. СХТ нь эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл буюу хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн хоорондын худалдан авалт, борлуулалтыг нэгдсэн байдлаар харуулах хүснэгт юм. НАХ, СХТ-ийн хүснэгтэн мэдээллийг http://old.1212.mn/ цахим хуудасны Үндэсний тооцоо бүлгээс мөн Үндэсний тооцооны үзүүлэлтүүдийг тархаах хуваарийг http://www.nso.mn/release_calendar -аас харах боломжтой.

БүлэгХүснэгтийн нэрСүүлийн баяжуулсан огноо
Дотоодын нийт бүтээгдэхүүн ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, бүс, аймаг, нийслэлээр 2018-09-17
Дотоодын нийт бүтээгдэхүүн НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, бүс, аймаг, нийслэлээр 2018-09-17