Хэрэглээний үнэ

Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар өөрчлөгдөж буйг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр бус нийт өрхөөр тооцогдсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Хэрэглээний үнийн индексийг төрөөс санхүү, мөнгө, зээлийн бодлогыг боловсруулах, инфляцийн түвшинг тодорхойлох, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж, бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд тооцооны гол үзүүлэлт болгон ашигладаг. ХҮИ-ийн тооцоонд хэрэглээний сагс, хэрэглээний жин гэсэн хоёр үзүүлэлтийг ашиглана. Хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хэрэглээний үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт юм. Сагсанд сонгогдсон бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг тооцоходоо бараа, үйлчилгээний тоо хэмжээ, төрөл, чанар зэргийг тогтмолоор авна. Хэрэглээний бараа, үйлчилгээний жин нь өрхийн худалдаж авсан бараа, үзүүлсэн үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь юм.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Хэрэглээний үнийн улсын индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН УЛСЫН ИНДЕКСИЙН ӨӨРЧЛӨЛТ, сар бүрийн өөрчлөлт, бүлгээр 2018-11-16
Хэрэглээний үнийн улсын индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН УЛСЫН ИНДЕКСИЙН ӨӨРЧЛӨЛТ, өмнөх оны мөн үетэй харьцуулснаар, бүлгээр 2018-11-16
Хэрэглээний үнийн улсын индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН УЛСЫН ИНДЕКСИЙН ӨӨРЧЛӨЛТ, өмнөх оны жилийн эцэстэй харьцуулснаар, бүлгээр 2018-11-16
Хэрэглээний үнийн улсын индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН УЛСЫН ИНДЕКС, 1991-1-16=100 2018-01-16
Хэрэглээний үнийн улсын индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН УЛСЫН ИНДЕКС, 2010-XII=100, бүлгээр, сараар 2018-01-17
Хэрэглээний үнийн улсын индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН УЛСЫН ИНДЕКС, 2015=100, бүлгээр, сараар 2018-11-13
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс УЛААНБААТАР ХОТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, сар бүрийн өөрчлөлт, бүлгээр 2018-11-15
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс УЛААНБААТАР ХОТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, өмнөх оны мөн үетэй харьцуулснаар, бүлгээр 2018-11-15
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс УЛААНБААТАР ХОТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, өмнөх оны жилийн эцэстэй харьцуулснаар, бүлгээр 2018-11-15
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс УЛААНБААТАР ХОТЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, 2010-XII=100, сараар, бүлгээр 2018-01-16
Аймгийн хэрэглээний үнийн индекс АЙМГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, 2010-XII=100, сар бүрийн өөрчлөлт, бүлгээр 2018-05-17
Аймгийн хэрэглээний үнийн индекс АЙМГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, сар бүрийн өөрчлөлт, бүлгээр 2018-05-18
Аймгийн хэрэглээний үнийн индекс АЙМГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, өмнөх оны мөн үетэй харьцуулснаар, бүлгээр 2018-05-18
Аймгийн хэрэглээний үнийн индекс АЙМГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, өмнөх оны жилийн эцэстэй харьцуулснаар, бүлгээр 2018-05-18
Инфляци ИНФЛЯЦИЙН ЖИЛИЙН ТҮВШИН, оны эцэст, хувиар 2018-01-16
Инфляци ИНФЛЯЦИЙН ЖИЛИЙН ДУНДАЖ ТҮВШИН* 2018-10-08
Инфляци УЛААНБААТАР ХОТЫН ЖИЛИЙН ИНФЛЯЦИЙН ТҮВШИН, ТҮҮНИЙ ОРОЛЦОО 2017-10-12
Дундаж үнэ УЛААНБААТАР ХОТЫН ГОЛ НЭРИЙН БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ДУНДАЖ ҮНЭ 2018-01-16
Дундаж үнэ ГОЛ НЭРИЙН ЗАРИМ БАРААНЫ ЖИЛИЙН ДУНДАЖ ҮНЭ, аймгаар 2018-01-16
Дундаж үнэ ГОЛ НЭРИЙН ЗАРИМ БАРААНЫ ЖИЛИЙН ДУНДАЖ ҮНЭ, сумаар 2018-08-14
Дундаж үнэ ГОЛ НЭРИЙН ЗАРИМ БАРААНЫ ДУНДАЖ ҮНЭ, сумаар, сараар 2018-09-05
Дундаж үнэ ГОЛ НЭРИЙН ЗАРИМ БАРААНЫ ДУНДАЖ ҮНЭ, нийслэл болон аймгаар, сараар 2018-11-13
Хэрэглээний үнийн бүсийн индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, бараа үйлчилгээний бүлэг өмнөх сартай харьцуулснаар 2018-11-16
Хэрэглээний үнийн бүсийн индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, бараа үйлчилгээний бүлэг өмнөх жилийн эцэстэй харьцуулснаар 2018-11-16
Хэрэглээний үнийн бүсийн индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС, бараа үйлчилгээний бүлэг өмнөх оны мөн үетэй харьцуулснаар 2018-11-16
Хэрэглээний үнийн бүсийн индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН БҮСИЙН ИНДЕКС, бараа үйлчилгээний бүлэг өмнөх сартай харьцуулснаар 2018-11-16
Хэрэглээний үнийн бүсийн индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН БҮСИЙН ИНДЕКС, бараа үйлчилгээний бүлэг өмнөх оны жилийн эцэстэй харьцуулснаар 2018-11-16
Хэрэглээний үнийн бүсийн индекс ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН БҮСИЙН ИНДЕКС, бараа үйлчилгээний бүлэг өмнөх оны мөн үетэй харьцуулснаар 2018-11-16