Газар тариалан

Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс тариалсан талбай, ургацын мэдээг баг, хороод авч сум, дүүрэгт нэгтгэж, улмаар аймаг, нийслэлийн статистикийн байгууллагаар дамжин ирүүлж, Үндэсний статистикийн хороонд нэгтгэн боловсруулж байна. Манай улсад гол төлөв үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал зэргийг тарьж ургуулдаг бөгөөд тэдгээрийн тариалсан талбай, ургац хураалт, га-гийн ургацын хэмжээг улс, орон нутгийн түвшинд тодорхойлно. Хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна. Тариалангийн талбайд хөдөө аж ахуйн ургамал тариалсан талбайг оруулах бөгөөд тухайн жилд үр суулгасан газрын нийт хэмжээгээр тодорхойлно. Нийт хураасан ургацыг тариалсан бүх талбайгаас хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, техник, тосны ургамал зэрэг таримал ургамалын хэмжээгээр тодорхойлно. Га-гийн ургац гэж талбайн нэг нэгжээс /1 га-гаас/ авах газар тариалангийн бүтээгдэхүүний /ургацын/ хэмжээ юм. Га-гийн ургацыг тодорхойлохдоо нэг төрлийн ургамал тариалсан талбайгаас хураан авсан нийт ургацыг тариалсан талбайн хэмжээнд нь харьцуулна.

БүлэгХүснэгтийн нэр
Газар тариалан БЭЛТГЭСЭН ГАР ТЭЖЭЭЛ, бүс, аймаг, нийслэлээр, жилийн эцсийн байдлаар
Газар тариалан ЖИМС ЖИМСГЭНИЙ НИЙТ БУТ, МОДНЫ ТОО, төрлөөр, бүс, аймаг, нийслэл, сум, багаар
Газар тариалан ЖИМС, ЖИМСГЭНИЙ ТАРИАЛСАН ТАЛБАЙ, төрлөөр, бүс, аймаг, нийслэл, сум, багаар
Газар тариалан НЭГ ГА ТАЛБАЙГААС ХУРААСАН УРГАЦ ҮР ТАРИА, БУУДАЙ, ТӨМС, бүс, аймаг, нйислэлээр
Газар тариалан ЖИМС, ЖИМСГЭНИЙ ХУРААСАН УРГАЦ, төрлөөр, бүс, аймаг, нийслэл, сум, багаар
Газар тариалан ТАРИАЛСАН ТАЛБАЙ, аймгаар
Газар тариалан ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДЭЛБЭР ГАЗАР
Газар тариалан ХУРААСАН ТӨМС,ХҮНСНИЙ НОГОО, ҮР ТАРИА, ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ, бүс, аймаг, нийслэлээр, жилээр
Газар тариалан БЭЛТГЭСЭН ӨВС ХАДЛАН, бүс, аймаг, нийслэлээр, жилийн эцсийн байдлаар
Газар тариалан ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ
Газар тариалан ТАРИАЛСАН ТАЛБАЙ, ҮР ТАРИА , БУУДАЙ, ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО, ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ, ТАРИАЛСАН ТАЛБАЙ, бүсээ
Газар тариалан ЖИМС, ЖИМСГЭНИЙ ТАРИАЛСАН ТАЛБАЙ, бүсээр, аймгаар
Газар тариалан ЖИМС, ЖИМСГЭНИЙ ХУРААСАН УРГАЦ, бүсээр, аймгаар
Газар тариалан АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ТАРИАЛСАН ТАЛБАЙ, төрлөөр, бүс, аймаг, нийслэл, сум, багаар
Газар тариалан ӨРХИЙН ХУРААСАН УРГАЦ, төрлөөр, бүс, аймаг, нийслэл, сум, багаар
Газар тариалан НИЙТ ХУРААСАН УРГАЦ, төрлөөр, бүс, аймаг, нийслэл, сум, багаар
Газар тариалан ХУРААСАН ТАЛБАЙ,төрлөөр, бүс, аймаг, нийслэлээр
Газар тариалан НИЙТ ТАРИАЛСАН ТАЛБАЙ, төрлөөр, бүс, аймаг, нийслэл, сум, багаар
Газар тариалан ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ ӨРХИЙН ТОО, аймгаар
Газар тариалан АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ХУРААСАН УРГАЦ, төрлөөр, бүс, аймаг, нийслэл, сум, багаар
Газар тариалан ӨРХИЙН ХУРААСАН УРГАЦ, төрлөөр, бүс, аймаг, нийслэл, сум, багаар