Орон сууц, нийтийн аж ахуй

Ашиглалтад оруулсан орон сууцны мэдээ нь баг, хорооны Засаг даргаас сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт, сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт хүргүүлж, тухайн статистикийн хэлтэс, газраас мэдээллийг нэгтгэн Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ. Орон сууцны фондыг байшингийн сууцны талбайгаар тодорхойлж байгаа бөгөөд энэ тооцоонд Монгол үндэсний гэрийн талбай ордоггүй. Нийтийн аж ахуйн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргаж, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газраар дамжуулан Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ. Нийт талбайд унтлагын, амралтын, зочны, ажлын, гал тогооны, ариун цэврийн өрөө болон сууцны доторх коридор, агуулахын талбайг хамруулна. Сууцны талбай нь унтлагын, амралтын, зочны болон ажлын өрөөний талбайгаар тодорхойлогдоно. Ундны ус түгээх цэг нь хот, суурин газрын гэр хорооллын айлыг усаар хангахад зориулагдсан, усан хангамжийн төвлөрсөн системд холбогдсон болон холбогдоогүй худаг болно. Зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага зориулалтын автомашинаар ус зөөвөрлөн худагт юүлж байвал төвлөрсөн системд холбогдоогүй гэж үздэг. Зөөврийн ус хэрэглэдэг өрхөд ус түгээх цэг, ус тээврийн машин, ердийн хөсөг болон булаг, шандаас ундны усаа хэрэглэж байгаа өрхийг хамруулна.


Хот, нийтийн аж ахуйн
жилийн мэдээ 2018 он

Ус түгээх
цэгийн тоо
1,925
Ус тээврийн
машины тоо
213
Зөөврийн ус
хэрэглэдэг өрх
506,661
Хог устгах
цэгийн тоо
399
Хог тээврийн
машины тоо
848
Халуун усны
цэгийн тоо
850
Халуун усны
багтаамж
4,239

Улаанбаатар

Ус түгээх цэгийн тоо 712
Ус тээврийн машины тоо 75
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 207,782
Хог устгах цэгийн тоо 8
Хог тээврийн машины тоо 269
Халуун усны цэгийн тоо 271
Халуун усны багтаамж 1,553

Төвийн бүс

Ус түгээх цэгийн тоо 484
Ус тээврийн машины тоо 41
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 87,538
Хог устгах цэгийн тоо 125
Хог тээврийн машины тоо 187
Халуун усны цэгийн тоо 175
Халуун усны багтаамж 831

Зүүн бүс

Ус түгээх цэгийн тоо 131
Ус тээврийн машины тоо 37
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 35,331
Хог устгах цэгийн тоо 48
Хог тээврийн машины тоо 72
Халуун усны цэгийн тоо 72
Халуун усны багтаамж 359

Баруун бүс

Ус түгээх цэгийн тоо 134
Ус тээврийн машины тоо 17
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 52,609
Хог устгах цэгийн тоо 108
Хог тээврийн машины тоо 151
Халуун усны цэгийн тоо 163
Халуун усны багтаамж 752

Хангайн бүс

Ус түгээх цэгийн тоо 464
Ус тээврийн машины тоо 43
Зөөврийн ус хэрэглэдэг өрх 123,401
Хог устгах цэгийн тоо 110
Хог тээврийн машины тоо 169
Халуун усны цэгийн тоо 169
Халуун усны багтаамж 744