Аялал жуулчлал

Энэ бүлэгт Монгол Улсын болон гадаадын иргэдийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн хөдөлгөөнийг хамааруулан үндсэн үзүүлэлтийг Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн хилээр нэвтэрсэн иргэдийн судалгаанд үндэслэж гаргав. Аялал жуулчлал нь байнга оршин суудаг газраас ажил хэргийн болон хувийн зорилгоор өөр газарт аялахтай холбогдон үүсэх нийгэм, эдийн засаг, соёлын ерөнхий үйл ажиллагаа байна. Жуулчин нь байнга оршин суудаг газраасаа өөр газарт ажил эрхлэх болон, цалин, хөлс авахаас бусад зорилгоор 1 хоногоос 183 хоног хүртэлх хугацаагаар аялж буй хүн байна. Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдыг зорилгоор нь албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад гэж ангилна. Албан болон хувийн ажил, аялал жуулчлал, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад зорилгоор Улсын хилээр гарсан Монгол Улсын харьяат иргэдийг дотоодын зорчигчдод хамруулна.

БүлэгХүснэгтийн нэр
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ЗОРЧИГЧДЫН ТОО, боомт, жилээр
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ЗОРЧИГЧДЫН ТОО, боомт, улирлаар
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ГАДААДЫН ЗОРЧИГЧДЫН ТОО, улсаар, хүйс, жилээр
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ГАДААДЫН ЗОРЧИГЧДЫН ТОО, улс, хүйс, улирлаар
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ЗОРЧИГЧДЫН ТОО, боомт, аяллын зорилго, жилээр
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ЗОРЧИГЧДЫН ТОО, боомт, аяллын зорилго, улирлаар
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ЖУУЛЧДЫН ТОО, улс, жилээр
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ЖУУЛЧДЫН ТОО, улс, улирлаар
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОО, боомт, тээврийн хэрэгслийн төрөл, жилээр
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ГАРСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОО, боомт, тээврийн хэрэгслийн төрөл, жилээр
Аялал жуулчлал ГАДААДАД ЗОРЧСОН МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО, боомт, аяллын зорилго, жилээр