Хүрээлэн байгаа орчин

Yндэсний статистикийн газрын дарга, Байгаль орчны сайдын (хуучин нэрээр) 2005 оны 138/306 тоот хамтарсан тушаал, Үндэсний статистикийн хорооны даргын 2008 оны 01/175 тоот тушаал болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-361 тоот тушаалаар байгаль орчны талаархи албан ёсны статистикийн мэдээллийг гаргах тайлангийн маягтыг батлан мөрдүүлж байна. Газрын тухай Монгол Улсын хуулийн дагуу газрын нэгдмэл санг хөдөө аж ахуйн газар; хот, тосгон, бусад суурины газар; зам, шугам, сүлжээний газар; ойн сан бүхий газар; усны сан бүхий газар; тусгай хэрэгцээний газар гэж ангилагддаг. Монгол Улсын ойн сан бүхий газар 14.3 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 9,1 хувийг эзэлж байна. Цаг уурын олон жилийн дунджийг 1960-1990 oны дундаж үзүүлэлтээс тооцож мэдээллийг гаргав. Тухайн жилд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар жил бүр тогтоодог. Агаар дахь хими, физикийн гаралтай түгээмэл бохирдуулагчийн хүлцэх хэмхэмжээг агаар дахь бохирдуулагч бодисын агууламжийн хүлцэх хэмхэмжээний стандартын дагуу тодорхойлдог байна. Усны тухай Монгол Улсын хуулийн дагуу усны тооллогыг улсын хэмжээнд 4 жил тутамд холбогдох мэргэжлийн байгууллага (Усны газар) явуулж, үр дүнг улсын мэдээллийн санд нэгтгэдэг бөгөөд уг тооллогыг 2003, 2007 болон 2011онд явуулсан байна. Тооллого явуулах үед гол, горхи, булаг, шанд, рашаан, нуур, тойром нь усгүй болсон тохиолдолд ширгэсэнд тооцсон. Онцгой байдлын ерөнхий газар харьяа нэгжүүдээсээ аюулт үзэгдэл, ослын мэдээг авч нэгтгэн Үндэсний статистикийн хороонд ирүүлдэг.

ГарчигФайлын хэмжээОруулсан огнооТатсан тооТатах
Цаг уур, 2022-07187 kb2022-08-121Цаг уур, 2022-07
Цаг уур, 2022-06183.5 kb2022-07-1816Цаг уур, 2022-06
Цаг уур, 2022-05185 kb2022-06-1430Цаг уур, 2022-05
Цаг уур, 2022-04184.4 kb2022-05-1568Цаг уур, 2022-04
Цаг уур, 2022-03184.2 kb2022-04-1486Цаг уур, 2022-03
Цаг уур, 2022-02185.6 kb2022-03-13116Цаг уур, 2022-02
Цаг уур, 2022-01185.4 kb2022-02-1668Цаг уур, 2022-01
Цаг уур, 2021-12186.4 kb2022-01-14169Цаг уур, 2021-12
Цаг уур, 2021-11188.6 kb2021-12-13110Цаг уур, 2021-11
Цаг уур, 2021-10187.6 kb2021-11-1695Цаг уур, 2021-10
Цаг уур, 2021-09188.6 kb2021-10-12106Цаг уур, 2021-09
Цаг уур, 2021-08228.7 kb2021-09-14107Цаг уур, 2021-08
Цаг уур, 2021-07243.6 kb2021-08-1197Цаг уур, 2021-07
Цаг уур, 2021-06234.5 kb2021-07-17173Цаг уур, 2021-06
Цаг уур, 2021-05265.5 kb2021-06-13143Цаг уур, 2021-05
Цаг уур, 2021-04267.5 kb2021-05-13134Цаг уур, 2021-04
Цаг уур 2021.03 сар261.8 kb2021-04-13179Цаг уур 2021.03 сар
Цаг уур 2021.02 сар1.8 mb2021-03-12431Цаг уур 2021.02 сар
Байгаль орчны салбарын 2018 оны танилцуулга767.2 kb2019-12-302,836Байгаль орчны салбарын 2018 оны танилцуулга
Байгаль орчны салбарын хөдөлмөр эрхлэлт, ногоон ажлын байр-2017 он, Хэл: Англи4.9 mb2018-03-191,697Байгаль орчны салбарын хөдөлмөр эрхлэлт, ногоон ажлын байр-2017 он, Хэл: Англи
Байгаль орчны салбарын хөдөлмөр эрхлэлт, ногоон ажлын байр-2017 он, Хэл: Монгол5 mb2018-03-197,729Байгаль орчны салбарын хөдөлмөр эрхлэлт, ногоон ажлын байр-2017 он, Хэл: Монгол