Бизнес регистр

Бизнес регистр гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, борлуулалтын орлого, үндсэн хөрөнгийн хэмжээ, ажиллагчдын тоо зэрэг үндсэн үзүүлэлтийг агуулсан мэдээллийн сан юм. Бизнес регистрийн санд эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон тэдгээрийн салбар нэгжүүдийн мэдээллийг хамруулж байгаа. Бизнес регистрийн мэдээллийн санг аж ахуйн нэгж, байгууллагын 1998 оны анхны тооллогын үр дүнд үндэслэн байгуулсан бөгөөд түүнээс хойш орсон өөрчлөлтийг аж ахуйн нэгж, байгууллагын 2006, 2011 оны тооллогын дүн, Улсын татварын ерөнхий газрын бүртгэл болон бусад байгууллагын мэдээллийг үндэслэн улирал тутам шинэчилж байна. Энэхүү бүлгийн үзүүлэлтийг бизнес регистрийн сангийн мэдээллийг ашиглан гаргав.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Бизнес регистр БИЗНЕС РЕГИСТРИЙН САНД БҮРТГЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО,1998-2018 он, улирал, салбар, үйл ажиллагаа эрхлэлтийн байдлаар 2018-10-12
Бизнес регистр БИЗНЕС РЕГИСТРИЙН САНД БҮРТГЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, 1998-2018 он, улирал, хариуцлагын хэлбэр, үйл ажиллагаа эрхлэлтийн байдлаар 2018-10-12
Бизнес регистр ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, 1998-2018 он, улирал, салбар, ажиллагчдын тооны бүлгээр 2018-10-12
Бизнес регистр ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, 1998-2018 он, улирал, улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, ажиллагчдын тооны бүлгээр 2018-10-15
Бизнес регистр ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, 1998-2018 он, улирал, улс, бүс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, өмчийн хэлбэрээр 2018-10-15
Бизнес регистр ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, 1998-2018 он, улирал, улс, бүс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, салбараар 2018-10-12