Сонгууль



Энэ бүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн дүнгийн мэдээллийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээллээс авч эмхэтгэв. Монгол Улсын 1992 оны ардчилсан шинэ үндсэн хуулиар Монгол Улс нь Парламентын засаглалтай орон бөгөөд Улсын Их Хурал (Парламент)-ын сонгуулийг 4 жил тутам явуулж, 76 гишүүнийг сонгон бүрдүүлдэг юм. Орон нутгийн сонгуулийг 4 жил тутам явуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлыг байгуулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийг нийт ард түмний чөлөөт ардчилсан сонгуулиар 4 жил тутам сонгодог