Мөнгө, санхүү



Монгол Улс 1991 оноос Төв банк, арилжааны банк гэсэн хоёр шатлалтай тогтолцоонд шилжин арилжааны банкны үйл ажиллагааг Монгол Улсын “Банкны тухай” хуулиар зохицуулж байна. Монголбанк арилжааны банкуудын тайлан тэнцлийн мэдээллийг нэгтгэн мөнгөний нийлүүлэлт, мөнгөний тойм, банкуудын нэгдсэн тайлан, олгосон зээлийн өрийн үлдэгдэл, хадгаламж, зээлийн хүү, гадаад валютын зах зээлийн ханшийн талаарх статистикийн мэдээг сар бүр бэлтгэдэг бөгөөд мөнгө, зээлийн бодлогын үр дүнгийн жилийн тайланг гаргаж байна.