Барилга

Барилгын салбарын гүйцэтгэсэн барилга угсралтын ажил (барилгын төрөл, объектоор), ашиглалтад оруулсан барилга байгууламж, тэдгээрийн хүчин чадал, барилга угсралтын ажлын зардал, ажиллагчдын тоо, дундаж цалин, барилгын гол нэрийн материалын үнэ зэрэг тайлан мэдээг аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтэс Үндэсний статистикийн хороонд ирүүлдэг. Барилга угсралт, их засвар нь барилга байшин барих болон инженерийн зориулалтаар зам, гүүр, далан зэрэг инженерийн бусад байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагаа юм. Орон сууцны барилга нь хамгийн багадаа гэхэд түүний тал хэсгийг нь орон сууцны зориулалтаар ашигладаг байгууламж юм. Барилгын багахан хэсгийг (нийт талбайн талаас бага хэсэг) орон сууцны зориулалтаар ашигладаг барилгыг орон сууцны бус барилга гэнэ. Инженерийн барилгын ажилд төмөр зам, зам, гүүр, хурдны зам, онгоцны буудлын талбай, ус хангамж, бохирын шугам, далан хаалт, усжуулалтын байгууламж зэрэг барилга угсралтад ангилагддаггүй барилга байгууламжийн бүх ажил орно. Үндсэн хөрөнгө нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд гаргалт хэлбэрээр үйлдвэрлэгдэж, үйлдвэрлэлийн бусад үйл ажиллагаанд нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд дахин давтагдан ашиглагддаг биет болон биет бус хөрөнгө болно.

Он сонгох:


БАРИЛГА

БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН БҮТЭЦ

44.8% ОРОН СУУЦ

31.8% ОРОН СУУЦНЫ БҮС

21.8% ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ

1.6% ИХ ЗАСВАР