Эрүүл мэнд

Эрүүл мэндийн статистикийн мэдээллийг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны дэргэдэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газар (ЭМГ) нэгтгэн гаргаж, сар бүрийн 6-нд, мөн жилийн мэдээг жил бүрийн 3-р сарын 10-нд Үндэсний статистикийн хороонд ирүүлдэг. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн үйл ажиллагааны тайланг жилд нэг удаа гаргаж ЭМЯ-нд ирүүлнэ. Энэ тайланд эрүүл мэндийн байгууллагын тоо, эмнэлгийн орны тоо, эрүүл мэндийн байгууллагад ажиллагчдын тоо, их эмчийн тоо, эмнэлгийн дунд мэргэжилтний тоо мэргэжлийн төрлөөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөл, нас барсан хүний тоо, өвчний ангиллаар нэгтгэгддэг. Эрүүл мэндийн нэгдсэн үзүүлэлтийг ЭМЯ-ны мэдээлэлд үндэслэн энэхүү эмхтгэлд оруулав.

Он сонгох:

2016 онд улсын хэмжээнд амьд төрсөн хүүхэд 78,194 болж өмнөх оноос 3.31 хувиар буурсан байна.