АГААРЫН ТЭЭВРИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ, улсын дүн, жил, улирал, сараар (2015 оноос эхлэн ИНЕГ мэдээллээр баяжуулсан)

 Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Үзүүлэлт (3)

Хугацаа (Сар)

Хугацаа (Улирал)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл


Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
1. Тээсэн ачаа. Тодорхой хугацаанд, тодорхой зайд тээвэрлэсэн нийт ачааг илэрхийлнэ. Тээсэн ачаа нь дотроо олон төрлийн байдгаас салбаруудын онцлогоос шалтгаалан ачааг шинж чанараар нь тодорхой бүлэг, ангилалд хуваадаг. Тээсэн бүх төрлийн ачааг тус бүр хэмжих нэгжийг нь харгалзахгүйгээр тонноор илэрхийлнэ. 2. Ачаа эргэлт. Нэг тонн ачааг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Ачаа эргэлт болон тээвэрлэсэн ачааны хэмжээг тээврийн төрөл тус бүр дээр ачааны төрлөөр тооцно. Ачаа эргэлтийг тн.км-ээр илэрхийлнэ. 3. Тээсэн зорчигч. Тодорхой хугацаанд тодорхой зайд тээвэрлэсэн нийт зорчигчдын тоог хэлнэ. 4. Зорчигч эргэлт. Нэг зорчигчийг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Зорчигч эргэлтийг хүн.км-ээр илэрхийлнэ. 5. Шилжүүлсэн тн.км. Тээврээр гүйцэтгэсэн олон төрөл, хэлбэрийн ажил, үйлчилгээг тусгай коэффициентуудыг ашиглан нэг нэгжид буюу тонн километрт шилжүүлсэн үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь тээврийн төрөл тус бүрт харилцан адилгүй тооцогддог. 6. Тээврийн орлого. Тээврийн үйлчилгээ үзүүлсэний төлбөр болгож авч байгаа өртгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн буюу ачаа, зорчигч тээвэрлэлт түүнтэй холбогдсон үйл ажиллагаанаас орсон орлого юм. Үүнийг тухайн оны үнээр тооцно.
2 Аргачлал, арга зүйн нэр
Тээврийн статистикийн аргачлал ( YСХ-ын даргын тушаал 2008 он )
3 Тооцох аргачлал
Ачаа эргэлт. Авто тээврийн ачаа эргэлтийг авто тээврээр тээвэрлэсэн бүх төрлийн ачааг явсан замын уртаар үржүүлж, нийлбэрээр нь тооцно. Зорчигч эргэлт. Авто тээврийн зорчигч эргэлтийг авто тээврээр тээвэрлэсэн бүх зорчигчийн тоог явсан замын уртаар нь үржүүлэн нэмж тооцно.
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Сар
5 Хэмжих нэгж
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2020-02-17
7 Эх сурвалж
Иргэний нисэхийн ерөнхий газар
Ашиглах нөхцөл: CC BY 4.0