Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Статистик үзүүлэлт (1)

Засаг захиргааны нэгж (4)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл


Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
ЯДУУРЛЫН ХАМРАЛТЫН ХҮРЭЭНИЙ ИНДЕКС буюу ЯДУУРЛЫН ТҮВШИН нь нийт хүн амд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувийг харуулна. ЯДУУРЛЫН ГҮНЗГИЙРЭЛТИЙН ИНДЕКС нь ядуу хүн амын хэрэглээний дундаж түвшин ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлнэ. ЯДУУРЛЫН МЭДРЭМЖИЙН ИНДЕКС нь ядуу хүн амын дундах хэрэглээний тархалтыг харуулна. Тухайн өрхийн хэрэглээ нэмэгдсэн ч хэмжээ нь ядуурлын шугамаас доогуур байвал ядуурлын хамрах хүрээ, гүнзгийрэлт өөрчлөгдөхгүй харин ядуурлын мэдрэмж нь нэмэгдэнэ.
2 Аргачлал, арга зүйн нэр
Бусад
3 Тооцох аргачлал
Элбэр, Ланжоу нарын боловсруулсан аргачлалыг ашиглан ядуурлын үзүүлэлтүүдийг засаг захиргааны боломжит анхан шатны нэгжийн түвшинд тооцохдоо судалгаанд орсон нарийвчилсан үзүүлэлтүүдийг тооллогод хамрагдсан хүн амын тоо мэдээлэлд тулгуурлан аль болох нарийвчлан тархааж тооцох аргыг ашигласан. Мөнгөн дүнгээр хэмжигдэх ядуурлын үзүүлэлтүүд тооцох, Мөнгөн дүнгээр үл хэмжигдэх ядуурлын үзүүлэлтүүд тооцох гэсэн хоёр аргыг ашигласан. 1. Мөнгөн дүнгээр хэмжигдэх ядуурлын үзүүлэлтүүд тооцох: Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны мэдээллийг ашиглан нэг хүнд ногдох зарлагын регрессийн загвар гаргаж, тооллого болон судалгааны мэдээлэлд аль алинд нь байгаа ижил төрлийн үзүүлэлтүүдээ ялгаж багцална. Дараа нь энэ загвараар тооцсон коэффициентуудаар хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийг ашиглан тооллогод хамрагдсан өрх бүрийн зарлагыг тооцно. Эцэст нь ингэж тооцсон өрхийн зарлагын мэдээллээ ашиглан хүн амын аж байдлын үзүүлэлтүүдийг (ядуурлын хамралтын хүрээ, гүнзгийрэлт, мэдрэмж, тэгш бус байдал) газарзүйн өөр өөр байршлаар тооцно. 2. Мөнгөн дүнгээр үл хэмжигдэх ядуурлын үзүүлэлтүүд тооцох: Мөнгөн дүнгээр үл хэмжигдэх ядуурлын үзүүлэлтүүд нь тооцоход хялбар, давхар тооцоолол шаарддаггүй. Ихэнх тохиолдолд эзлэх хувийн жинг ашигладаг, тухайлбал, цахилгаан эрчим хүчээр хангагдсан хүн амын хувийн жин гэх мэт.
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Бусад (бичих)
5 Хэмжих нэгж
%
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2018-06-13
7 Эх сурвалж
Хүн ам, орон сууцны 2010 оны тооллого, Өрхийн нийгэм, эдийн засгийн 2011 оны судалгааны мэдээлэл
Ашиглах нөхцөл: CC BY 4.0