ГЭРЛЭСЭН/ ХАМТРАН АМЬДРАГЧТАЙ, ЖСАХ-ИЙН ХЭРЭГЦЭЭ ХАНГАГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУВЬ

 Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

(3)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл


Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Гэрлэсэн/ хамтран амьдрагчтай 15-49 насны эмэгтэйн жирэмслэлтээ хязгаарлахтай холбоотой ЖСАХ-ийн хангагдсан хэрэгцээ нь тухайн эмэгтэй (эсвэл түүний хамтрагч нь) жирэмслэхээс сэргийлэг ямар нэг арга хэрэглэж байгаа, дахин хүүхэд төрүүлэхийг хүсээгүй, хамтрагч нь эрэгтэйн үрийн сувгаа боолгох/ эмэгтэй умайн гуурсан хоолойгоо боолгох арга хэрэглэж байгаа, эсвэл өөрсдийгөө үргүй болсон гэж мэдэгдсэн эмэгтэйн хувиар тодорхойлогдоно. Төрөлт хоорондын зайгаа зохицуулахтай холбоотой ЖСАХ-ийн хангагдсан хэрэгцээ гэдэгт тухайн эмэгтэй (эсвэл хамтрагч нь) жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэж байгаа, дахин хүүхэд төрүүлэхийг хүсэж байгаа эсвэл дахиад хүүхэдтэй болох эсэхээ шийдээгүй байгаа эмэгтэйн хувиар тодорхойлогдоно. Эдгээр хоёр ЖСАХ-ийн хангагдсан хэрэгцээг нэмэх замаар ЖСАХ-ийн нийт хангагдсан хэрэгцээг тооцно.
2 Аргачлал, арга зүйн нэр
Бусад
3 Тооцох аргачлал
Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн хэрэглээ болон хангагдаагүй хэрэгцээний мэдээллийг ашиглан ЖСАХ-ийн хангагдсан хэрэгцээний хувийг мөн НҮТС-ны мэдээллээс тооцсон. ЖСАХ-ийн хангагдсан хэрэгцээний хувь нь ЖСАХ-ийн нийт хэрэгцээ буюу ЖСАХ хэрэгцээтэй байгаа эмэгтэйчүүдээс хэдэн хувь одоогоор ЖСАХ хэрэглэж байгааг илэрхийлнэ. ЖСАХ-ийн нийт хэрэгцээ нь ЖСАХ-ийн хангагдаагүй хэрэгцээтэй байгаа (төрөлт хоорондын зайгаа зохицуулах болон жирэмслэлтээ хязгаарлахтай холбоотой) эмэгтэйчүүд болон жирэмслэлтээс сэргийлэх ямар нэг арга хэрэглэж байгаа эмэгтэйчүүдийн нийлбэр юм
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Бусад (бичих)
5 Хэмжих нэгж
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2020-04-23
7 Эх сурвалж
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа
Ашиглах нөхцөл: CC BY 4.0