Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Үзүүлэлт (3)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл


Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Гомдол гэж өмгөөлөгч зөрчил гаргасан эсхүл мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй тухай түүний үйлчлүүлэгчээс, шүүгч, прокурор, өмгөөлөгч зөрчил гаргасан эсхүл мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй тухай шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс эсхүл аливаа хуульч зөрчил гаргасан эсхүл мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй тухай хуульчаас хороонд тус тус хандсныг ойлгоно. Мэдээлэл гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа өөрийнх нь эрх ашгийг шууд зөрчихгүй байгаа боловч нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах, учруулж болзошгүй, учруулсан гэж үзэж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор иргэн, байгууллага, албан тушаалтнаас ирүүлж байгаа мэдээллийг ойлгоно. Өргөдөл гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргаж байгаа хүсэлтээс бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг ойлгоно. Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.
2 Аргачлал, арга зүйн нэр
Гэмт хэрэг, шүүн таслах ажиллагааны статистикийн үзүүлэлт тооцох аргачлал (ҮСХ-ны даргын 2018 оны 11 сарын 1-ний өдрийн А/118 тоот )
3 Тооцох аргачлал
МХХ-нд гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл, хүсэлтийн тоогоор илэрхийлэгдэнэ.
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Жил
5 Хэмжих нэгж
тоо
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2020-03-27
7 Эх сурвалж
МХХ-ны Хуульчдын нэгдсэн бүртгэл
Ашиглах нөхцөл: CC BY 4.0