Улсын нэгдсэн төсөв

Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Хүний хөгжлийн сангийн төсөв /2010 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх сан гэсэн нэртэй байсан/ болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ. Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ. Төсвийн орлого нь тогтворжуулалтын сангийн болон тэнцвэржүүлсэн орлогоос бүрдэнэ. Тэнцвэржүүлсэн орлого нь урсгал орлого, хөрөнгийн орлого, тусламжийн орлогоос бүрдэнэ. Татварын болон татварын бус орлогоос урсгал орлого бүрдэнэ. Татварын орлогод орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж, өмчийн татвар, дотоодын бараа, үйлчилгээний татвар, гадаад худалдааны татварын орлого болон бусад татвар орно. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хүү, торгуулийн орлого, түрээсийн орлого, төсөвт газрын өөрийн орлого болон татварын бус бусад орлогоос татварын бус орлого бүрдэнэ. Төсвийн зарлагыг урсгал зардал, хөрөнгийн зардал, цэвэр зээл гэж ангилна. Бараа, үйлчилгээний зардал, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас ба урсгал шилжүүлгээс урсгал зардал бүрдэнэ.

ГарчигФайлын хэмжээОруулсан огнооТатсан тооТатах
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-07241.9 kb2022-08-1467Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-07
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-06242 kb2022-07-19148Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-06
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-05238.8 kb2022-06-14181Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-05
Улсын өрийн статистик, 2022-01159.1 kb2022-06-1077Улсын өрийн статистик, 2022-01
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-04234.3 kb2022-05-16122Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-04
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-03212.2 kb2022-04-14268Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-03
Төрийн санхүү-20201,020.1 kb2022-03-26236Төрийн санхүү-2020
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-02209.5 kb2022-03-13329Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-02
Улсын өрийн статистик, 2021202.5 kb2022-03-10427Улсын өрийн статистик, 2021
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-01212.5 kb2022-02-15207Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2022-01
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-12219.7 kb2022-01-16430Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-12
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-11221.7 kb2021-12-14145Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-11
Улсын өрийн статистик, 2021-09228.8 kb2021-12-13118Улсын өрийн статистик, 2021-09
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-10224.2 kb2021-11-16234Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-10
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-09224.8 kb2021-10-14269Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-09
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-08245 kb2021-09-141,129Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-08
Улсын өрийн статистик, 2021-06199.7 kb2021-09-13380Улсын өрийн статистик, 2021-06
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-07230.7 kb2021-08-13195Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-07
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-06234.5 kb2021-07-18267Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-06
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-05290.6 kb2021-06-14264Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-05
Улсын өрийн статистик, 2021-03237.4 kb2021-06-13124Улсын өрийн статистик, 2021-03
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-04295.5 kb2021-05-15274Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-04
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-03305.5 kb2021-04-14513Улсын нэгдсэн төсвийн танилцуулга, 2021-03
Улсын нэгдсэн төсвийн танилцуулга 2021-02342 kb2021-03-131,051Улсын нэгдсэн төсвийн танилцуулга 2021-02
Улсын өрийн статистик 20201.8 mb2021-03-112,396Улсын өрийн статистик 2020
Төрийн санхүү-20191.5 mb2020-09-141,998Төрийн санхүү-2019
Төрийн санхүү-20181.6 mb2019-11-222,539Төрийн санхүү-2018